Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын танилцуулга

2014-12-12 18:44

 МӨНГӨНМОРЬТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

 1992 онд батлагдсан Монгол улсын шинэ Үндсэн хуулийн хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэ тогтолцоонд шилжсэнээр  тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулагдсан юм.  Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөнөөс хойш тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж ирсэн түүхэн замналтай байгууллага юм.

             Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны даргаар  Гүрсэд овогтой Рэнцэндорж ажиллаж байв.

            Өдгөө 20 гаруй жилийн хугацаанд ИТХ-ын даргаар Б.Жамбалдорж, Ш.Тогоо, С.Дулам, Н.Хишигсайхан, Ц.Мишигдорж, С.Энхтүвшин, С.Наранцэцэг, С.Энхбаатар нар ажиллаж ирлээ.

            Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр С.Дулам, Б.Наранцогт, Г.Рэнцэндорж, Д.Энхбаатар. О.Мөнхбаяр, Э.Болормаа нар сонгогдон Мөнгөнморьт сумын хөгжил дэвшил, ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гарган  ажиллаж ирсэн юм.

           Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 1992-2008 он хүртэл 20 Төлөөлөгч, 7 Тэргүүлэгчтэй, 5 байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2008 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд өөрчлөлт орсноор 15 Төлөөлөгч, 7 Тэргүүлэгч, 5 байнгын хороотойгоор ажилласан.

 2012 оны сонгуулийн үр дүнгээр  сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр С.Энхбаатар, С.Наранцэцэг, С.Энхтүвшин, А.Жалбий, Ц.Азжаргал, Р.Отгонсүрэн, Д.Энхтөгс, Н.Чинбат, Р.Бямбатуяа, Д.Энхбаатар, С.Отгонбаяр, Ч.Оюунцэцэг, Д.Гэрэлтнаран, Д.Хүрэлбаатар, М.Дуламжав, Н.Мөнхтуяа, С.Баярцэнгэл, С.Дулам, Ш.Балдандорж, Б.Батчулуун нар,  аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр Э.Болормаа сонгогдон  ажиллаж байна.

            Энэ удаагийн эрхийн хугацаанд нийт Төлөөлөгчдийн 71.4 хувь нь дээд буюу тусгай дунд боловсролтой, 42,8 хувь нь эмэгтэй, 52.3 хувь нь 2 ба түүнээс дээш удаа сонгогдож байгаа туршлагатай Төлөөлөгчид  байна.

            Өнгөрсөн он жилүүдэд 6 удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан өөр өөр бүтэц, бүрэлдэхүүнтэй ИТХ-ууд ажилласан хэдий ч нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, Төлөөлөгчид, Тэргүүлэгчдийг чадавхжуулах, орон нутгаа хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амар тайван амьдрах орчныг бий болгох чиглэлээр нэгэн сэтгэл зүтгэлээр ажиллаж, өмнөх ИТХ-ынхаа ололт амжилтыг бататган алдаа оноог дүгнэн, нутгийн өөрөө удирдах байгууллагын залгамж холбоог бэхжүүлсээр иржээ.

           Сумын  ИТХ-аас гарч байгаа тогтоол, шийдвэрүүд хангалттай хэрэгжиж, дотоод ажлын зохион байгуулалт сайжирч, үйл ажиллагаа тогтмолжиж байгаа нь үе үеийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч, удирдлагуудын уйгагүй хөдөлмөр зүтгэл гэж үнэлдэг.

           Багийн ИНХ-ыг жилд 3-аас доошгүй удаа хуралдуулж, дарга, Тэргүүлэгчдийг чадавхижуулах, иргэдийн  оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэхэд анхаарч ажилласнаар  үйл ажиллагаа нь тогтмолжиж Жаргалант багийн иргэдийн Нийтийн Хурал  нь ажлын арга барилаараа сумын хэмжээнд тэргүүлж байгаа нь өнгөрсөн цаг үеэс буухиалсан амжилтын үндэс юм.

           Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Нутгийн удирдлагын холбооны тэргүүний ажилтан, төр захиргааны ахмад ажилтан Ч.Оюунцэцэг, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр 5 удаа сонгогдон ажилласан Ш.Балдандорж, 4 удаа сонгогдсон С.Дулам, нутгийн өөрөө удирдах байгууллагын ахмад ажилтан Г.Рэнцэндорж, Б.Наранцогт, Н.Хишигсайхан, Ц.Мишигдорж, С.Энхтүвшин нарын тэргүүний сайчуудаараа Мөнгөнморьчууд бид бахархадаг.

Сумын ИТХ нь ...сумынхаа хөгжлийн хэтийг төлөвийг тодорхойлон хэрэгжүүлэх...алсын хараатай, ардчиллыг бэхжүүлж, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэн, сумын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг иргэдийн өргөн оролцоотойгоор шийдвэрлэж, тэдний нөөц боломжийг дайчлах замаар сумын тогтвортой, тэнцвэрт хөгжлийг хангахад эрхэм зорилгоо чиглүүлэн хуулийг дээдлэн, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө  ажиллаж байна.

 

 

_________оОо_________

 

 

                                                            

 

 

 

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

2013-2016 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Өмнөх үг

Ерөнхий менежерийн мэдэгдэл

Стратегийн үндсэн зорилгууд

1.Алсын хараа

2.Эрхэм зорилго

3.Эрхэмлэх үндсэн зарчмууд

4.Стратегийн зорилтууд

5.Стратегийн зорилтууд ба хүрэх үр дүн

6.НӨУБ-ын үйл ажиллагаа

7.Стратегийн зорилт ба үйл ажиллагааны уялдаа

8.Үйл ажиллагааны төлөвлөгөө

9.Боловсон хүчний хэрэгцээ

10.Санхүүжилт

11.Бүтэц


           ӨМНӨХ ҮГ

Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай хууль болон Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар”, “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн /бизнес/ төлөвлөгөө боловсруулах заавар” зэрэг баримт бичгүүдийг үндэслэн энэхүү үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулан гаргалаа.

            Стратеги төлөвлөгөөний үндсэн зорилт нь: Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх, чадавхжуулах, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд тавих хяналтыг тогтмолжуулж, төрийн бүхий л үйлчилгээг иргэдэд шуурхай, авлига хүнд сурталгүйгээр хүртээмжтэй хүргэж төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд оршино.

            Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны 2013-2016 оны стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Засаг дарга, түүний Тамгын газар, баг, албан байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийн санал бодлыг өргөн тусгасан болно.

            Стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэхэд ИТХ-ын Төлөөлөгчид, баг, байгууллага, иргэдийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа хамгийн чухал бөгөөд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэх, орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг тодорхойлох,   эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион  байгуулахад ИТХ-ын Төлөөлөгчид, Тэргүүлэгчид тэргүүлэн манлайлж үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нь  онцгой чухал гэдгийг тэмдэглэж байна.

            Стратеги төлөвлөгөөний эцсийн үр дүн нь нутгийн иргэд, олон түмэн Мөнгөнморьт  сумандаа ажилтай орлоготой, эрүүл, саруул, аюулгүй орчинд амгалан тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх болно.

  

СУМЫН ИТХ-ЫН ДАРГА   С.ЭНХБААТАР  


 

 

 

                       ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН МЭДЭГДЭЛ

 

Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  хурлын зохион байгуулалт, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжил, хяналт шалгалт, орон нутгийн өмчийн  талаарх бүрэн эрхээ хэрэгжүүлж, Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн  хэрэгжилтийг бүрэн хангуулж, ИТХ-ын хуралдаан болон иргэдэд тайлагнах, үр дүнг тооцох, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулж, үр нөлөөтэй тасралтгүй, хэвийн  ажиллах нөхцлийг хангах замаар иргэдтэй байнгын  холбоотой ажиллах эрхэм зорилтыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын шилдэг арга зүйд суралцах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, байгууллагын үйл ажиллагааны үр дүнг шуурхай, нээлттэй байдлаар олон  нийтэд мэдээлэхэд онцгой анхаарч ажиллах нь чухал юм.

Бид энэхүү стратегийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангасан, хариуцлагатай, нээлттэй төрийн үйл ажиллагааг төлөвшлүүлэн хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэл төгс байна.

            ИТХ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан бодлогыг хэрэгжүүлэхэд  дараах хүчин зүйлийг үндэслэл болгоно.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогыг зөв тодорхойлох,  шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлах үүрэг хүлээнэ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага нь шинэ санал санаачилгыг дэмжин хамгийн түрүүнд хэрэгжүүлэгч байна.

Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний санал хүсэлтэд тулгуурласан бодит шийдвэр гарган хэрэгжилтэнд хяналт тавьж, иргэдээ хамгийн сайн СОНСДОГ-ХЭРЭГЖҮҮЛДЭГ-МЭДЭЭЛДЭГ байгууллага байхыг эрхэмлэнэ.

Төлөөлөгчид, Тэргүүлэгчид, байнгын хороод, багийн ИНХ-ын үйл ажиллагааг  сайжруулан чадавхжуулж, ажлын уялдаа холбоог   бэхжүүлнэ.

 

 

ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧ    Р.РЭГЗЭДМАА


СТРАТЕГИЙН ҮНДСЭН ЗОРИЛТУУД

Нэг.Алсын хараа

Бүсчилсэн хөгжлийн үзэд баримтлалд тулгуурлан сумынхаа хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлон хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ.

Хоёр.Эрхэм зорилго

Ардчиллыг бэхжүүлж, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэн, сумын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг иргэдийн өргөн оролцоотойгоор шийдвэрлэж, тэдний нөөц боломжийг дайчлах замаар сумын тогтвортой, тэнцвэрт хөгжлийг хангахад оршино.

Гурав. Эрхэмлэх үндсэн зарчмууд

“Иргэнээ дээдлэх - ил тод- хариуцлага”

Нутгийн өөрөө удирдах байгууллага болон түүний ажилтнууд энэхүү зарчмыг удирдлага болгон үйл ажиллагаа нь иргэнээ дээдэлсэн, эрх чөлөөтэй, ил тод, шударга, хариуцлагатай, бүтээлчээр ажиллаж иргэдийн сэтгэл ханамж дүүрэн байх түвшинд хүргэнэ.

Иргэнээ дээдэлсэн байх: Хуулийг чандлан сахиж хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтнуудын хүчээр хэрэгжүүлж,  гүйцэтгэлийн удирдлага, үр дүнг хянаж, иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, иргэдийн эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргаж байхаар үйл ажиллагааны зохион байгуулалт дотоодын хяналтын тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлнэ.

Ил тод байх:  Бодлого боловсруулах, шийдвэр гаргахад иргэд, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн санал, санаачлага оролцоог нэмэгдүүлж, нээлттэй, ил тод, шударга, хурдтай  байхын зэрэгцээ бодитой үнэн зөв мэдээ, мэдээллийг ашигладаг байх.

Хариуцлагатай байх: Гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангуулах,  биелэлтийг шалгах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх үндсэн үүргээ иргэдээрээ үнэлүүлэн хариуцлага хүлээх чадвартай байх.

 Дөрөв.Стратегийн зорилтууд

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж буй гадаад орчин, бодит нөхцөл байдалд тулгуурлан дэвшүүлсэн эрхэм зорилгодоо хүрэх дараах стратеги зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

Стратегийн зорилт 1.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтцийн оновчтой тогтолцоог бүрдүүлж, материаллаг бааз, боловсон хүчин, санхүүгийн чадамжийг бэхжүүлж шинэ түвшинд хүргэн төлөвшүүлнэ.

Стратегийн зорилт 2.

 

ИТХ-ын  үйл ажиллагааны үр нөлөө, өгөөжийг тогтвортой дээшлүүлнэ.

ТАВ.СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД БА ХҮРЭХ ҮР ДҮН

5.1. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтцийн оновчтой тогтолцоог бүрдүүлж, боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн чадавхийг бэхжүүлж шинэ түвшинд хүргэн төлөвшүүлнэ.

Сумын ИТХ-ын хороодын үйл ажиллагааны зохион байгуулалтыг шинэчлэн байнгын ажиллагаатай хэлбэрт шилжүүлнэ.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэн бодлого тодорхойлох, шийдвэрлэх, хэрэгжилтийг хангаж үр дүнг тооцдог тогтмол ажиллагааг бий болгоно.

Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн иргэд сонгогчидтой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, ИТХ-ын үйл ажиллагаанд тасралтгүй оролцох тогтолцоог бий болгож мэдээллийн цахим сүлжээг бүрдүүлнэ.

НӨУБ-ын ажлын албаны ажилтан хууль эрх зүйн өндөр ур чадвар эзэмшиж, ил тод шударга ажиллана.

Сумын ИТХ-ын ажлын албаны орон тоог нэмэгдүүлж, унаа, техник хэрэгсэл, шаардлагатай эд хогшлоор бүрэн хангаж ажиллах орчныг бүрдүүлж,  хөтөлбөрт суурилсан төсвийн  төлөвлөлтийг хэрэгжүүлнэ.

5.1.1.Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц, зохион байгуулалт

            1.Сумын ИТХ-ын дарга                            1

            2.Хурлын нарийн бичгийн дарга              1

            4.Ажлын албаны ажилтан                        1,  бүгд  3 орон тоотой байна.

5.1.2.НӨУБ-ын үйл ажиллагааны чиглэл

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

  • Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн хамт дараах асуудлыг хариуцаж зохицуулна.
  • Сумын ИТХ, Тэргүүлэгч, Төлөөлөгчид, хороо, түр хороо, Ажлын албаны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах
  • Сумын эдийн  засаг, нийгэм, соёлын болон нийт салбарын хөгжлийн асуудлыг цогцоор авч нэгдсэн удирдлагаар хангах
  • Сумын ИТХ, Засаг даргын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, Хурлын бүрэн эрх, иргэдийн нийтлэг эрх ашгийг хөндсөн тулгамдсан  асуудлыг бүх шатны хурал, Засаг дарга, хууль хяналтын болон бусад байгууллагуудтай харилцан зохицуулах
  • Сумын төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтанд хяналт тавих.
  • Хурлын төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Ажлын албаны төсвийн зарцуулалтанд хяналт тавьж, төсвийн мэдээг сар бүр авч дүгнэлт гаргана.
  • Орон нутгийн өмчийн бүрдүүлэлт зарцуулалтанд хяналт тавьж, хөрөнгийн асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэх.
  • Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн талаар дэвшүүлсэн тухайн жилийн зорилтын биелэлтэд хяналт тавьж биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах.
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байгуулах, өөрчлөх татан буулгах, хилийн цэс өөрчлөх асуудлыг судлан боловсруулж хуралдаанд оруулах.
  • Сумын ИТХ-ын байгууллагын гадаад харилцааны асуудлыг  хариуцан хэрэгжүүлнэ.
  • Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Улаан загалмайн хороо, Авлигатай тэмцэх газар, Цагаатгалын салбар комисс зэрэг төрийн дээд шатны байгууллагын шийдвэрээр хүлээлгэсэн сонгуульт ажил үүргийг хариуцах.
  • Төлөөлөгчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд нь  холбогдох газруудтай ярьж туслах, Төлөөлөгчдөөс байгууллага, албан тушаалтанд тавьсан санал шаардлагын мөрөөр хийх ажлыг зохион байгуулж, биелэлт үр дүнг нэгтгэн Төлөөлөгчид болон ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж байна.
  • Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг орон нутагт ажиллуулах, иргэдтэй уулзуулах, тайлан хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Төсвийн шууд захирагчтай үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулж, үнэлж дүгнэх.

 2.Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид

  • Монгол улсын Засаг захиргаа, нутаг  дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн хамт дараах асуудлыг хариуцаж зохицуулна.
  • Хуралдааны чөлөөт цагт тасралтгүй үйл ажиллагаа явуулна.
  • Сумын эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлсон асуудлууд болон өдөр тутмын асуудлуудыг эрх хэмжээний хүрээнд хэлэлцэн шийдвэрлэнэ.
  • Хуралдааны бэлтгэл ажил хангана.
  • Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлуудыг урьдчилан хэлэлцэж бодлого тодорхойлно.

 3.Сумын ИТХ-ын хороо

  • Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан хороодын хуралдаанаар хэлэлцэн дүгнэлт оруулна.
  • Тусгайлсан чиг үүргийнхээ хүрээнд орон нутагт тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн ИТХ болон Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулах
  • Чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийж дүгнэлт гаргана.
  • ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан тогтоол шийдвэр биелэлтийг хангах, хэрэгжүүлэх асуудалд  хяналт тавина.
  • Цаг үеийн асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулж холбогдох арга хэмжээ авна.

 4.Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга

а) Нийтлэг үйл ажиллагаа

  • Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлэх асуудлын бэлтгэл хангуулах ажлыг зохион байгуулах
  • Хороодын ажлыг зохион байгуулах, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангаж туслах, арга зүйн зөвлөмж өгөх
  • Холбогдох асуудлаар иргэд байгууллагын өргөдөл, гомдол, эрэлт хүсэлтийг судлан шийдвэрлэж хариу өгөх
  • Хурлын үйл ажиллагааны чиглэлээр сумын Засаг даргын Тамгын газар болон бусад байгууллагуудтай харилцан хамтран ажиллах, уялдаа холбоог зохицуулах
  • Сумын ИТХ, багийн ИНХ-ын ажлыг үнэлж дүгнэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах.
  • Холбогдох хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг сурталчлан биелэлтийг хангах, үр дүнд хяналт үнэлгээ хийх.
  • ИТХ-ын Төлөөлөгчдийн үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэх.
  • Хурлын  харъяа болон иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэх, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

b) Дагнасан үйл ажиллагаа

  • ИТХ-ын Ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангаж, үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнэж ажиллах.
  • Хурлын ажилтай холбогдолтой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах.
  • УИХ, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн ИТХ-ын сонгууль, нөхөн сонгуулийн ажлын бэлтгэлийг хуулийн дагуу хангаж, зохион байгуулах, хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
  • ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэлийг хангах, холбогдох байгууллагуудад чиглэл өгөх, Хурлаас гарах шийдвэрийн төсөл боловсруулах
  • Төлөөлөгчдийн ажилд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах
  • Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг нэгдсэн зохион байгуулалтаар хангах
  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын жилийн ажлын төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, биелэлт тооцож иргэдэд улирал бүр мэдээлэх.
  • Жилийн ажлын тайлан бичиж боловсруулан ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж дүгнүүлэх
  • Хуралдааны илтгэл мэдээлэл боловсруулах
  • ИТХ-ын үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг үйл ажиллагааны үндсэн зарчим болгож хэрэгжүүлэх.
  • Сумын ИТХ-ын ажлын албаны дотоод журмын биелэлтэнд хяналт тавьж, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх.
  • Сумын Засаг дарга, түүний Тамгын газар, бусад өмчийн бүх төрлийн байгууллагуудтай харилцах харилцааг зохион байгуулах.
  • Сумын ИТХ-ын гадаад харилцааны асуудлыг зохион байгуулах.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг зохион байгуулах.
  • Цагаатгах ажлыг зохицуулах салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулах.
  • Нутгийн удирдлагын холбооны салбар зөвлөлийн ажлыг зохион байгуулах
  • Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах сумын зөвлөлийн ажлыг  удирдан зохион байгуулах
  • Сумын ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаас баталсан тогтоолын биелэлтэнд хяналт тавих
  • Ажлын албаны төсвийг зориулалтаар нь үр дүнтэй зарцуулах
  • Сумын ИТХ-ын жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулж төсвийн ерөнхийлөн захирагчид хянуулах, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст өгөх.
  • Хурлын ажилтай холбогдолтой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах.
  • Сумын ИТХ-ын  даргад бодлогын болон үйл ажиллагааны ажилд шуурхай дэмжлэг үзүүлэх ажиллагааг зохион байгуулах
  • ТББ болон ИНБ-уудтай ажиллах  харилцааг зохион байгуулах
  • Иргэний танхимын үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэдийн хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг удирдан чиглүүлэх
  • Мэдээллийг сүлжээг ажиллуулан иргэдийн санал авч нэгтгэх, судлах 

 5. ИТХ-ын Ажлын албаны ажилтан

a) Нийтлэг үйл ажиллагаа

  • Сумын ИТХ-ын хуралдааны бэлтгэл ажлыг хангах
  • УИХ-аас батлагдсан хуулийн системчилсэн лавлагаа сан бүрдүүлж хангах, үр дүнд хяналт тавих
  • Холбогдох хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг сурталчлан биелэлтийг хангах, үр дүнд хяналт тавих
  • ИТХ-ын ажлын мэдээ мэдээлэл, тайлан, танилцуулгыг цаг хугацаанд нь гаргаж бусдад түгээж байх.
  • Хороодын  үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ажиллах
  • БИНХ-уудын үйл ажиллагаанд арга зүйн тусламж үзүүлэх
  • Иргэний танхимаар зохион байгуулах хэлэлцүүлгийн ажиллагааг удирдах
  • Хэвлэл мэдээлэл, вэб сайт харилцаа холбооны үйл ажиллагаа 

 

 b) Дагнасан үйл ажиллагаа

  • Сумын ИТХ, багийн ИНХ-ын хуралд арга зүйн зөвлөгөө өгөх
  • Аймаг, сумын ИТХ-ын хуралдааны тогтоол, Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, биелэлтийг тооцох
  • Тэргүүлэгчдийн хуралдааны  бэлтгэл хангаж, тэмдэглэл хөтлөх
  • Архив-албан хэрэг хөтлөлтийн ажлыг зохион байгуулах.
  • Ирсэн, явсан бичиг бүртгэж, хяналт тавина.
  • Иргэдээс ирсэн өргөдөл хүсэлт, санал гомдлыг бүртгэж,  хяналт тавина
  • Дээд байгууллагаас ирсэн тогтоол, шийдвэрүүдийг бүртгэж, хяналтанд авч биелэлтийг тооцно.
  • Албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө.
  • Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарын  өдөр тутмын  ажилд тусална.
  • ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны зарыг  хүргэх, мэдээлэх
  • Мэдээлэл сурталчилгааны самбарыг тогтмол ажиллуулж, шинэ мэдээ мэдээллийг тухай бүр тавьж сурталчилж байх
  • Мэдээллийн сүлжээг ажиллуулан иргэдийн санал авч нэгтгэх
  • Хороодын үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ажиллах
  • Иргэний танхимын ажлыг зохион байгуулахад туслах 

 5.2.Боловсон хүчний бодлогын шинэчлэл

5.2.1.Боловсон хүчний бодлогыг шинэчлэх хүрээнд

  • Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын албан тушаалтны ажлын байрны хэрэгцээ шаардлагыг шинэчлэн тодорхойлж, түүнд чиглэсэн боловсон хүчний бодлогыг  хэрэгжүүлнэ.
  • Удирдах ажилтны удирдах арга барилыг сайжруулж, манлайлал бий болгоно.
  • Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг удирдах, хянах, үр дүнг үнэн зөв үнэлж дүгнэх, урамшуулах  тогтолцоог сайжруулна.
  • Ажилтнуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлнэ.
  • Мэргэжлийн тасралтгүй сургалтын хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлж, ажилтнуудын мэргэжлийн өндөр мэдлэг, чадвар болон манлайллыг хангаж ажиллана.
  • Сургалт, судалгааны бодлогыг  өөрчилж шинэчлэн, шилдэг туршлага, арга зүйг сурч эзэмшин үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллана.

Хүрэх үр дүн: НӨУБ-ын чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэх чадвар бүхий боловсон хүчний нөөц бүрдүүлж, гүйцэтгэлийн удирдлага, хариуцлага, урамшууллын дэвшилтэт тогтолцоо нэвтрүүлнэ. 

 5.2.2. Ажлын гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах хүрээнд

  • НӨУБ-ын ажиллах дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, мөрдүүлснээр аливаа ажлыг НӨУБ-ын эрхэмлэх үнэт зүйлсэд нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлнэ.
  • НӨУБ-ын ажлын баримтын бүрдүүлэлт, баримтжуулалтын тогтолцоог шинэчилж, шилдэг арга туршлагыг нэвтрүүлнэ.
  • НӨУБ-ын хяналтын тогтолцоонд дэвшилтэт үр нөлөө үзүүлэхүйц шинэлэг арга зүй нэвтрүүлж, хэрэгжүүлнэ.

Хүрэх үр дүн: Шилдэг арга туршлагад үндэслэн өөрийн онцлогт тохирсон НӨУБ-ын чанарын удирдлага, баталгаажуулалтын тогтолцоо бий болгоно. 

5.2.3.Дотоод хяналт, үнэлгээ буюу эргэх холбоо бий болгох чиглэлээр: 

  • Удирдлагаас гаргасан шийдвэр, бодлого, журмын хэрэгжилтийн байдал болон цаашид байнга сайжруулж, боловсронгуй болгох зорилгоор үйл ажиллагаанд дотоод хяналт, үнэлгээний тогтолцоо бий болгож, үр нөлөөтэй хэрэгжүүлнэ. 

Хүрэх үр дүн: Гаргасан шийдвэр, бодлого,  журмын хэрэгжилтийг сайжруулж  байнгын  хяналт үнэлгээг хангана.

 5.2.4.Тэргүүлэх арга зүй, хандлагыг нэвтрүүлэх.

  • Шилдэг арга туршлагыг байнга судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлнэ. Гадаадын улс орны болон өөр аймаг сумын НӨУБ, мэргэжлийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлнэ. 

Хүрэх үр дүн: Гадаад харилцаа, хамтын ажиллагаанд тулгуурлан олон улсын шилдэг арга зүй, хандлагаас судалж, суралцаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.

 5.2.5.Материаллыг бааз, санхүүгийн чадавхийг бэхжүүлэх  чиглэлээр

  • ИТХ-ын байгууллага албан хэрэгцээний авто машинтай болж Хурлын дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, Ажлын алба албан үүргээ гүйцэтгэх, иргэд сонгогчидтой  хүрч ажиллах  нөхцөл боломжийг бүрдүүлнэ.
  • ИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаан,  иргэдийн хэлэлцүүлэг, сургалт семинарыг “Иргэний танхим –д зохион байгуулж, ашиглалтыг дээшлүүлнэ.
  • Компьютер, шинэ дэвшилтэт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, шаардлагатай эд хогшлоор бүрэн хангаж, ажиллах орчныг бүрдүүлнэ.
  • ИТХ-ын төсвийг төсөл, хөтөлбөр, стратегийн бодлого төлөвлөлтөнд тулгуурлан бодитой төлөвлөж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зардал болон тэтгэмж урамшуулал, сургалт семинар, мэдээлэл сурталчилгааны зардлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, иргэдэд ил тод нээлттэй мэдээлж зарцуулалтанд хяналт тавьж  ажиллана.

Хүрэх үр дүн:  Төлөөлөгч - иргэдийн холбоо ойртож, Хурлын байгууллагын ажиллах орчин нөхцөл бүрдэнэ. 

 

 5.3. ИТХ-ын  үйл ажиллагааны үр нөлөө, өгөөжийг тогтвортой дээшлүүлнэ.

5.3.1.НӨУБ-ын хандлагыг шинэчлэх чиглэлээр

  • Иргэдийнхээ өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, эрсдэлтэй асуудлыг бодитой тодорхойлж, НӨУБ-ын үйл ажиллагааг түүнд чиглүүлж ажиллах тогтолцоог бүрдүүлнэ.

Хүрэх үр дүн: Тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, эрсдэлтэй асуудлыг бодитой урьдчилан тодорхойлж, гүйцэтгэх  ажлын чиглэлийг стратеги төлөвлөгөөнд тусгаж хэвшүүлнэ.

 5.3.2.НӨУБ-ын үр нөлөө, чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр

  • НӨУБ-ын гүйцэтгэж байгаа ажилд гадны мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулах, чадварлаг мэдлэг, боловсролтой, дадлага туршлагатай  ажилтнуудаар боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх замаар ажлын үр дүн, чанар хүртээмжийг дээшлүүлнэ.
  • Үйл ажиллагааны үр дүнд эдийн засгийн үр өгөөжийг тогтвортой нэмэгдүүлнэ.
  • Харилцагч байгууллага, иргэдээс үр өгөөж, чанар хүртээмжийн талаар судалгаа мэдээлэл авч байна.

Хүрэх үр дүн: НӨУБ-ын үр өгөөжийг дунд хугацаанд тогтвортой дээшлүүлнэ.

 ЗУРГАА. НӨУБ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

            Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тодорхойлогдсон бүрэн эрхийн хүрээнд байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж буй гадаад дотоод орчин бодит нөхцөл байдалд тулгуурлан дэвшүүлсэн эрхэм зорилгодоо хүрэх дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

            1.Иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулан, сумын эдийн засаг нийгмийн хөгжлийн талаар тулгамдсан асуудлуудыг боловсруулж, шийдвэрлэх, хэрэгжүүлэхэд иргэд, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх.

            2.Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилго чиглэлийг тогтоож, түүнийг хэрэгжүүлэхэд НӨУБ-ын үйл ажиллагааг чиглүүлэн хэрэгжилтийг ханган, үр дүнд хяналт тавьж ажиллах

            3.Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэчлэлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх, хөрөнгө санхүү, боловсон хүчин, материаллаг хангамжийг сайжруулж, тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломж нөхцлийг бүрдүүлэн  НӨУБ-ыг бэхжүүлж, сумын ИТХ-ын хороод, багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг тогтмолжуулах

            4.Сум, багийн Хурлын хуралдаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, гарч буй тогтоол, шийдвэрийг цахим хэлбэрээр мэдээлж, биелэлтийг нь  тооцох үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хурдтай шуурхай болгож ажиллах

ДОЛОО. СТРАТЕГИЙН ЗОРИЛТ БА ҮЙЛ АЖИЛЛАГАА ХООРОНДЫН УЯЛДАА 

Стратегийн

зорилт 1.

НӨУБ-ын удирдлагын тогтолцоог шинэ түвшинд хүргэж төлөвшүүлнэ.

Ерөнхий ангилал

Үйл ажиллагааны чиглэл

Мэргэжил арга зүйн үйлчилгээ

  • ИТХ-ын Төлөөлөгчид, багийн ИНХ-д мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх.
  • Арга зүй, бодлого журмыг  мөрдүүлэх
  • Ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх мэргэжлийн тасралтгүй сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх
  • Байгууллагын үйл ажиллагаанд хийх дотоод хяналтыг хэрэгжүүлэх
  • Удирдлагын шийдвэр, бодлого журмын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх

Захиргааны  удирдлага

  • Захиргаа, санхүүгийн нийтлэг удирдлага, үйлчилгээ
  • Хүний нөөцийн удирдлага
  • Гүйцэтгэлийн удирдлага, хяналт үнэлгээ, урамшуулал
  • Нийгмийн асуудал 

Стратегийн

зорилт 2.

Орон нутгийн НӨУБ-ын үйл ажиллагааны үр нөлөө, чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

Ерөнхий ангилал

Үйл ажиллагааны чиглэл

Мэргэжил арга зүйн үйлчилгээ

  • Орон тоог нэмж шинээр ажлын байр бий болгох.
  • Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх.
  • Хэлэлцэх асуудлыг иргэдийн саналын үндсэн дээр тодорхойлж хэлэлцүүлэх
  • Гарч байгаа шийдвэрийн бодит байдлыг хангах, хэрэгжих нөхцөл боломжийг нэмэгдүүлэх
  • Иргэдэд түргэн шуурхай ил тод, нээлттэй үйлчлэх боломжоор хангах
  • Иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллах
  • Идэвх оролцоог дээшлүүлэх
  • Иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулж, ахиц дэвшил гаргах
  • Техник хангамжийн шинэчлэл хийж хурдтай ажиллах боломж бүрдүүлэх.

 НАЙМ. СТРАТЕГИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

8.1.НӨУБ-ын удирдлагын тогтолцоог төлөвшүүлнэ

Зорилт

Хэрэгжүүлэх ажил

Хугацаа

Тодотгох шаардлага

Боловсон хүчний бодлогыг шинэчлэх

Ажлын байрны хэрэгцээ шаардлагыг шинэчлэн тодорхойлж, түүнд чиглэсэн боловсон хүчний бодлого хэрэгжүүлнэ. 

2013-2016

Жил бүр

Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг удирдах, хянах, үр дүнг үнэн зөв үнэлж, дүгнэх, урамшуулах тогтолцоо бүрдүүлнэ. 

2013-2016

Жил бүр

Мэргэжлийн тасралтгүй сургалтын хөтөлбөр боловсруулж боловсон  хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, давтан сургах бодлогыг хэрэгжүүлнэ. 

2013-2016

Жил бүр

Удирдах ажилтнуудын манлайлах чадварыг дээшлүүлнэ. 

2013-2016

Жил бүр

Мэдээллийн менежментийн тогтолцоо бүрдүүлнэ. 

2013-2016

Жил бүр

Дотоод хяналт, үнэлгээ буюу эргэх холбоо бүрдүүлэх

Дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлж үр нөлөөтэй хэрэгжүүлнэ. 

2013-2016

Жил бүр

Удирдлагын шийдвэр, бодлого журмын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийнэ.

2013-2016

Жил бүр

ИТХ-ын Төлөөлөгчид,  хороодыг хяналт шалгалтанд татан оролцуулж, үр дүнг тайлагнадаг тогтолцоог бий болгоно.

2013-2016

Жил бүр

Ажлын тэргүүлэх арга зүй, хандлагыг нэвтрүүлэх

Шилдэг арга туршлагыг байнга судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэрэгжүүлнэ. 

2013-2016

Жил бүр

Өөрийн аймгийн сумдын болон хил залгаа аймгийн сумдын Хурлын үйл ажиллагаа, ажлын туршлага, дэвшилтэт арга барилтай танилцан судалж нэвтрүүлэх

2013-2016

Жил бүр

 

 

                                                            __________оОо_________


2014-12-12 18:44

Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 87
  • НИЙТ:
  • 35 388
Сумдууд