Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Мөнгөнморьт сумын ИТХурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морил Мөнгөнморьт сумын ИТХурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морил

Манай ангид-Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” хичээлийг Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Г.Батчимэг зааж, сургалтад 8-9р ангийн сурагчид хамрагдав

2023-10-30

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан 2023-2024 оны хичээлийн жилд Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын байгууллагад уриалсан билээ. “Манай ангид-Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” уриалгад МУСГЗ сэтгүүлч, зохиолч /өвгөөдэй/ Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит Төв аймгийн Мөнгөнморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн Э.Саранцэцэг багштай 9А анги 25 сурагч , Э.Мөнхцацрал багштай 8.А ангийн 30 сурагч нэгдлээ.

“Манай ангид-Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” хичээлийг Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Г.Батчимэг заав. Хүүхэд залууст хүний эрх, үүрэг, хариуцлагын талаарх боловсрол олгох, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх үйлсэд нэгдэж, дэмжсэн Мөнгөнморьт ИТХ -ГХУСАЗСЗөвлөл, ЗДТГ болон Ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%