Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Мөнгөнморьт сумын ИТХурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морил Мөнгөнморьт сумын ИТХурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морил

Ардчилсан шинэ үндсэн хууль баталсны 32 жилийн ойн өдрийг тэмдэглэж өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд "Гар бөмбөг"-ийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

2024-01-12

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 14 баг оролцсоноос: Эрэгтэй төрөлд
- ШШГЕГ-ын харьяа 417-р Нээлттэй хорих анги Тэргүүн байр, -Булаг баг Дэд байр
-"One team" баг Гутгаар байр
Эмэгтэй төрөлд:
-Эрүүл мэндийн төв Тэргүүн байр
-"Булаг" баг Дэд байр
-ШШГЕГ-ын харьяа 417-р Нээлттэй хорих ангийн баг Гутгаар байр тус тус эзэллээ.
Сумынхаа ирээдүй болсон залуучууд маань өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж суудал дээрээс өндөлзүүлсэн үзүүштэй үнэхээр сайхан тоглолт боллоо. Тэмцээнд ажилттай оролцсон Булаг1 багийн эмэгтэй тамирчид, эрэгтэй төрөлд ЕБС-ын 9-р ангийн сурагчид, Булаг1 багийн тамирчдадаа цаашдын амьдралд нь сурлага, урлаг, спортын өндрөөс өндөр амжилт хүсье.
Спорт гэдэг зүйл хүнээс тэсвэр тэвчээр, хатуужил, эр зориг, ур ухаан, авхаалж самбаа, сэтгэл зүрх гээд багагүй зүйлсийг шаарддаг онцлогтой. Тиймдээ ч нэгэн сэтгэл зүрх, үзэл санаа, зорилгоор нэгдэн ур чадвар, авхаалж самбаагаа уралдуулан тоглосон баг тамирчид хошуучлан түрүүллээ.
Үнэт цаг заваа зарцуулан хүрэлцэн ирж тэмцээнд идэвхтэй, амжилттай оролцсон нийт тамирчдадаа та бүхэндээ талархал илэрхийлэн ажилд үйлсэд тань арвин их амжилтыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%