Төв аймгийн Мөнгөнморьт Сумын ИТХурлаас 2026 оны 1-р улиралд хийсэн ажлын мэдээлэл
2026.03.31 Булаг
Сумын ИТХурал нь 2026 оны эхний 1-р улиралд 2 удаа хуралдаж 10 асуудал хэлэлцэж 7 тогтоол гаргаж 2 асуудалд хурлын тэмдэглэлээр үүрэг өгөгдсөн байна.ИТХурлын зөвлөл 2 удаа хуралдаж, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа.
Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 9дэх удаагийн сонгуулийн ээлжит 10-р хуралдаан хуралдаанаар:
1.Цагдаагийн хэсгийн ажлын мэдээлэл
2.Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2026 оны төлөвлөгөө батлах тухай
3. Сумын Тэргүүлэх чиглэлийг шинэчлэн батлах тухай
4.Орон нутгийн тусгай хамгаалалттай газар, сумын өмч, зохиогчийн эрхэд халдсан хууль бус үйлдлийн талаар иргэн Д.Гэрэлийн гомдлыг хэлэлцэх тухай
5.Эрүүл мэндийн төвийн үйлчилгээний үнэ тариф батлах тухай
6.Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний төсөлд санал авах тухай
7.Хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай
8.Нөхөн сонгуулийн тов тогтоох тухай
9. Сумын ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Ээлжит бус 11-р хуралдаанаар: Сумын шилжих үлдэгдлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
- 2026 онд ИТХ-ын дарга болон, Төсөвт байгууллагын дарга нар Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах мэдэгдэл гаргаж гарын үсэг зурж баталгаажууллаа
- Мөн 2026 оны ажлын албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөг гарган сумын ИТХурлын даргаар батлууллаа
- Сумын Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтан , Улс төрийн албан тушаалтан нарын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг авах бүрдүүлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, 23 албан тушаалтны болон төлөөлөгч нарын ХАСХОМ-ыг хугацаанд гаргуулж , хяналт тавьж мэдээ тайланг хугацаанд гаргаж холбогдох газарт мэдээлж ажиллалаа.
- Монгол улсын "Үндсэн хуулийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Мөн сумын Залуучуудын дунд Гар бөмбөг, Дардас, Сагсны тэмцээнийг Булаг багаас сонгогдсон Төлөөлөгч нартай хамтран зохион байгуулсан байна.
- Төлөөлөгчдийн 2026 оны 2-р сард дунд урлаг спортын тэмцээн зохион байгуулж , Аймгийн улирдах ажилтнуудын зөвлөгөөн болон 2026 оны ХАСХОМ бөглөхөд анхаарах зүйлс болон программын шинэчлэлтийн талаар сургалт зохион байгууллаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ажлын талаар:
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2026 оны 02 дугаар сарын 02ны өдрийн 06 тогтоолоор шинэчлэн баталсан. Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн анхны хурлыг 2026 оны 03-р сарын 02ны өдөр хуралдаж энэ онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулж салбар тус бүрийн төлөвлөгөө баталж хэрэгжилтийг ханган ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа.
----------------оОо------------------
